ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ
Зорилго
Монгол улсын их, дээд сургууль төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болоход нь ахиц гаргахад оршино.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
- Эрх зүйн орчныг шинэчилж, дээд боловсролд ил тод, хариуцлага тайлагналын тогтолцоо бүхий байгууллагын бие даасан төлөвшлийг хангах хамтын засаглалын зарчмыг нэвтрүүлнэ.
- Дээд боловсролын салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох олон талт хөгжлийн шинэ санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийн тогтолцоог нэвтрүүлнэ.
- Их, дээд сургуулиудын багш, ажилтнуудыг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна.
- Байгалийн ухаан, инженер, технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн хөтөлбөрийг олон улсад болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Сургалтын цөм хөтөлбөрийн үндсэн стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан болон гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүдийг дэмжинэ.
- Их, дээд сургуулиудын судалгааны чадавхыг сайжруулна.
- Их, дээд сургуулиудад цахим сургалт, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломж бүрдүүлнэ.
Үр дүн
• Дээд боловсролын чанар, нийцэл сайжирна.
• Дээд боловсролын засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөж нэмэгдэнэ.
• Дээд боловсролын тэгш, хүртээмжтэй байдал дээшилнэ.
Хэрэгжүүлэх хугацаа
2012 - 2020 он хүртэл
Хэрэгжүүлэгч байгууллага
Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төсөл хэрэгжүүлэх нэгж:
CDIO-н стандарт арга зүйг ШУТИС-ийн инженер технологийн гурван хөтөлбөрт нэвтрүүлэх төсөл.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 14901, ШУТНС, 5 дугаар давхар, 504 өрөө
Холбогдох и-мэйл хаяг: cdiomgl@gmail.com
URL: cdio.edu.mn