СУРГАЛТ / НИЙТЛЭГ 12 СТАНДАРТ / Active Learning

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд боловсролын сургалтын системдээ багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, суралцахуйн үр дүнг ......

Active Learning

Стандарт 8. Идэвхтэй суралцахуй
------------------------------------------------------
Туршилтаар батлагдсан идэвхтэй сургалтын аргад суурилсан сургах болон суралцах үйл явц

Тодорхойлолт: Идэвхтэй сургалтын арга нь оюутнуудыг сэтгэн бодох, асуудал шийдэх үйл явцад шууд татан оролцуулдаг. Сургалтын явцад мэдээлэл дамжуулах идэвхгүй хэлбэрийг бага хэмжээгээр хэрэглэх ба харин оюутнуудыг өөрсдийнх гаргасан санааг хэлэлцэх, мэтгэлцэх, хэрэглэх, дүн шинжилгээ хийх, үнэлэх хэлбэрээр сургалтанд татан оролцуулна. Лекцийн хичээл хэрэглэж болох идэвхтэй сургалтын арга нь хамтрагчтай нь эсвэл жижиг бүлгээр хэлэлцүүлэг хийх, үзүүлэн таниулах материал хэрэглэх, мэтгэлцээн явуулах, ерөнхий ойлголтын талаар асуулт асуух болон оюутнуудаас суралцаж буй зүйлийнх талаар хариулт авах гэх мэт хэлбэртэй байж болно. Зохион бүтээх төсөл, симуляци хийх болон кейс судалгаа хийх зэрэг инженерийн мэргэжлээр дадлагажих үйл явцад оюутныг татан оролцуулж байвал туршилтад суурилсан идэвхитэй сургалт гэж үзнэ.
Үндэслэл: Оюутнуудыг үндсэн ойлголт, ухагдахуун ялангуяа шинэ санаа бодож олоход татан оролцуулж, түүнд ил тод нээлттэй хариулт өгөхийг шаардсанаар оюутан илүү их зүйл сурах төдийгүй, өөрсдөө юуг, хэрхэн яаж суралцаж байгаадаа анхаарах нөхцөл бүрддэг. Энэхүү үйл явц нь суралцагсад тухайн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг эзэмшихэд болон насан туршдаа суралцах дадал зуршилтай болоход туслана. Идэвхтэй сургалтын арга хэрэглэснээр сургагч багш нар оюутнуудад гол ойлголт, ухагдахуунуудыг хооронд нь холбох, энэ мэдлэгээ шинэ нөхцөлд хэрэглэж сурахад нь туслана.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

НҮТ- Стандарт 8

ҮА- Стандарт 8

ЦХТ- Стандарт 8

Түвшин
Шалгуур
5
Үнэлгээний баг идэвхитэй сургалтын арга барилын үр нөлөөг тогтмол хянан цаашид тасралтгүй сайжруулах талаар зөвлөмж гаргадаг.
4
Оюутны суралцах үйл явцад идэвхитэй сургалтын арга хэрхэн нөлөөлж байгааг харуулах нотлох баримттай.
3
Идэвхитэй сургалтын аргыг тухайн сургалтын хөтөлбөрт хэрэгжүүлсэн.
2
Сургалтын хөтөлбөрт байгаа хичээлүүдэд идэвхитэй сургалтын аргыг хэрэглэхээр төлөвлөсөн.
1
Идэвхитэй сургалтын аргын давуу талыг ухамсарласан, тухайн сургалтын хөтөлбөртөмнө хэрэглэж байгаа идэвхитэй сургалтын аргуудыг харьцуулан үзэх судалгаа хийгдэж байгаа.
0
Идэвхитэй сургалтын арга хэрэглэдэг эсэх талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй.

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passage.
None