Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд боловсролын сургалтын системдээ багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, суралцахуйн үр дүнг ......
Стандарт 6. Инженерийн ажлын байр
-----------------------------------------------------------------
Инженерийн ажлын байр ба лабораториуд нь нийгмээс суралцах болон өөрийн биеэр тухайн салбар чиглэлийн мэдлэгээ баталгаажуулах, бүтээгдэхүүн ба систем бий болгох чадвараа хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
-------------------------------------------------------------------
Тодорхойлолт: Сургалтын материаллаг орчин нь лекцийн танхим, семинарын өрөө, инженерийн ажлын байр, лабораториуд зэрэг уламжлалт сургалтын орон зайг агуулдаг. Ажлын байр ба лабораториуд нь бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, систем бий болгох чадваруудыг салбарын мэдлэгтэй хослуулан эзэмшихэд дэмжлэг үзүүлдэг. Энэ орчин нь оюутнууд гардан суралцах, суралцах үйл ажиллагаагаа өөрөө удирдах болон бие биенээсээ суралцах, хэд хэдэн багуудтай харилцан хамтарч ажиллах байдлаар нийгмээс суралцах боломж олгодог. Шинээр ажлын байр бий болгох, одоо ашиглагдаж байгаа лабораториудыг шинэчлэх үйл ажиллагаа нь байгууллагын нөөц боломж, хөтөлбөрийн цар хүрээнээс хамаарч тодорхойлогдоно.
Үндэслэл: Гардан суралцах боломж олгодог ажлын байр ба бусад сургалтын орчин нь аливаа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа, системийг зохион бүтээх, туршин хэрэгжүүлэх, ажиллагаанд оруулах сургалтын үндэс суурь болдог. Орчин үеийн инженерийн багаж хэрэгсэл, програм хангамж, лаборатори ашиглаж оюутнууд бүтээгдэхүүн, үйл явц, систем бий болгох чиглэлээр мэдлэг, чадвар, хандлагаа хөгжүүлэх боломж бүрдсэн байдаг. Эдгээр чадамжууд нь суралцагч төвтэй, хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй, харилцан хамтарч ажиллах боломж бүрдсэн ажлын байранд илүү сайн хөгждөг.
Түвшин
Шалгуур
5
Үнэлгээний баг нь сургалтын үйл ажиллагаанд ажлын байр хэрхэн үр ашигтай нөлөөлж буйг тогтмол хянаж, цаашид сайжруулах үүднээс тодорхой санал зөвлөмж өгдөг.
4
Инженерийн ажлын байр нь практик дадал, мэдлэг, чадвар эзэмших зэрэг сургалтын бүрдэл хэсгүүдийг бүрэн дэмждэг.
3
Тодорхой төлөвлөгөө хэрэгжиж, зарим шинэ буюу шинэчилсэн ажлын байруудыг сургалтанд ашиглаж байгаа.
2
Шинэчилэх буюу шинээр инженерийн ажлын байр бий болгох төлөвлөгөөг эрх бүхий нэгжээр батлуулсан.
1
Практик дадлага, чадвар, мэдлэг олгох үйл ажиллагааг дэмжих инженерийн ажлын байрны хэрэгцээг хүлээн зөвшөөрч, энэхүү хэрэгцээ шаардлагад анхаарлаа хандуулж эхэлсэн.
0
Инженерийн ажлын байрууд нь практик дадлага, чадвар, мэдлэг олгох, орчноосоо суралцах үйл ажиллагааг дэмжих боломжгүй.