СУРГАЛТ / ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИ / ЦХТ- Стандарт 2

МХТС-ийн холбооны салбарын цахилгаан холбоо хөтөлбөрт 2014 оноос хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудыг эндээс үзэж танилцана уу. - 1-3 дугаар стандарт......

ЦХТ- Стандарт 2

(PEO) Хөтөлбөрийн Боловсролын Зорилго, зорилтууд

ЦХИТ хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтуудыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

Зорилт 1:          Инженерийн технологийн болон орчин үеийн арга хэрэгслүүдийн гүнзгий мэдлэг, чадвартайгаа батлан харуулах;

Зорилт 2:           Хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлагуудыг төгс эзэмших,  бүрэн дүүрэн хэрэглэх;

Зорилт 3:           Харилцааны ур чадвараа үр дүнтэй хэрэглэх, багийн гишүүн эсвэл удирдагчаар ажиллах;

Зорилт 4:           Байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгох, хэрэглэх.

  1. ЦХИТ хөтөлбөрийн оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүд

ЦХИТ хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд нь хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтуудтай нийцсэн, уг хөтөлбөрийг сонгон суралцагчид болон ажил олгогчдын эрэлт хэрэгцээг хангасан, мэргэжлийн онцлогийг хадгалсан бөгөөд АВЕТ-ийн суралцахуйн үр дүнгүүдийг хангасан байна.

Оюутны эзэмших суралцахуйн үр дүнгүүд нь оюутнууд уг хөтөлбөрөөр суралцаж төгсөхдөө эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлно.

(PLO) ЦХИТ хөтөлбөрөөр төгсөгчид нь дараах суралцахуйн үр дүнгүүдийг эзэмшинэ. Үүнд:

А.1. Математик, физик, бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх(Apply):  Математик болон бусад суурь шинжлэх ухааны онол мэдлэг эзэмшиж, түүнийгээ цахилгаан холбооны инженер технологийн үйл ажиллагаа, асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байна.

А.2.  Цахилгаан хэлхээ, электроник, програмчлал, сүлжээ, холбооны технологийн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженер технологийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх(Apply): Цахилгаан холбооны инженер технологийн чиглэлээр мэргэшихэд шаардагдах цахилгаан, электрон, програмчлал, сүлжээний үндэс зэрэг мэргэжлийн суурь онолын мэдлэг эзэмшиж, түүнийгээ асуудал шийвдэрлэхэд хэрэглэх чадвартай болсон байна.

А.3. Холболтын технологи, нягтруулга, оптик болон цахилгаан холбооны сүлжээний ахисан түвшний суурь мэдлэг, орчин үеийн програм хангамж, хэрэгсэлүүдийг эзэмшиж,  өргөн хүрээнд тодорхойлогдох инженерийн технологийн үйл ажиллагаанд  хэрэглэх(Apply): Холболтын технологи, нягтруулга, оптик болон цахилгаан холбооны сүлжээний чиглэлийн ахисан түвшний онолын суурь мэдлэг, мөн холбооны системийг загварчлах, зохиоход хэрэглэгдэх орчин үеийн симуляцийн болон бусад төрлийн програм хангамжуудын мэдлэг тус тус эзэмшиж, ЦХИТ-ийн чиглэлийн асуудал шийдвэрлэхэд ашиглах чадвартай болсон байна.

В.1. Инженер технологийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох,  дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх (identify, Analyze and Solve): ЦХИТ-ийн чиглэлийн аливаа асуудлыг зөв тодорхойлох, томъёолох, олон хувилбарт шийдлүүд дэвшүүлэх, тохирох шийдлийг хэрэгжүүлэх чадвартай болсон байна.

В.2. Хэмжилт явуулах(conduct); цахилгаан холбооны системүүдэд хэмжилт, туршилт явуулах, дүн шинжилгээ хийх,  боловсруулах (Conduct, Analyze, Interpret); туршилтын үр дүнг   хэрэглэх(Apply): Цахилгаан холбооны сүлжээний болон холболт, дамжуулалтын системүүдэд хэмжилт хийх, ашиглалт, үйлчилгээг хариуцан явуулах, тоног төхөөрөмж дээр гарах аливаа гэмтэл, саатлыг богино хугацаанд тодорхойлон засварлахаас гадна цахилгаан холбооны сүлжээг зохион байгуулах, өргөтгөх, сайжруулах зорилгоор хэмжилт туршилт явуулах, үр дүнд дүн шинжилгээ хийх, боловсруулах чадвартай болсон байна.

В.3. Системтэй сэтгэлгээний арга, техникийг хэрэглэх(Apply): ЦХИТ-ийн чиглэлийн бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгохдоо системтэй сэтгэлгээний арга техникүүдийн хэрэглэх чадвартай болсон байна.

B.4. Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ,  байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах (Apply and demonstrate): Аливаа асуудал шийдвэрлэхэд болон бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгоход бүтээлч ба шүүмжит сэтгэлгээний арга техникийг хэрэглэх, тасралтгүй суралцан өөрийгөө байнга хөгжүүлэх, технологийн дэвшлийг бие даан судлах, урт хугацааны эрэлт хэрэгцээг танин мэдэх ба түүнд өөрийгөө бэлтгэх, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх чадвартай болсон байна.

В.5. Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах(Understanding and demonstrate): Мэргэжлийн ёс зүй,  үүрэг хариуцлагын талаар мэдлэг эзэмшиж, түүнийгээ суралцах хугацаандаа болон, төгссөний дараа ажлын байрандаа хэрэгжүүлэх чадвартай болсон байна.

С.1. Багийн гишүүн ба удирдагчаар ажиллах (Function): Үр бүтээлтэй ажиллах баг бүрдүүлэх, багийн үйл ажиллагааг зөв төлөвлөх, удирдах, манлайлах зэрэг  орчин үед нэн шаардлагатай багаар ажиллах чадваруудыг эзэмшинэ.

С.2. Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх(Apply), техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгон ашиглах(use): Үзэл бодлоо үгээр, бичгээр болон дүрслэн илэрхийлэх харилцааны чадвар, мөн мэдээллийг түгээх, мэдээллийг олон төрлийн эх сурвалжаас цуглуулах, ашиглах чадварыг тус тус эзмшинэ.

С.3. Техникийн түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах(Demonstrate): Англи хэл дээрх мэргэжлийн ном сурах бичиг, товхимол, өгүүлэл, техник тоног төхөөрөмжийн баримт бичгийг уншиж ойлгох, мөн техникийн түвшинд бичиг баримт бэлтгэх, харилцах чадвартай болсон байна.

D.1. Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх(Explain, Analyze): Аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг бий болгохдоо нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн талаас нь үр нөлөө, ач холбогдлыг нь тодорхойлох, дүн шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.

D.2. Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны, шийдэл гаргах,загварчлан зохиомжлох үе шатуудыг гүйцэтгэх (Execute): Суралцах хугацаандаа төслийн хичээлүүдээр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг сэтгэх, түүнийг загварчлан зохиомжлох чадвар эзэмшинэ.

D.3. Бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх (Execute): Төслийн хичээлүүдээр аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ашиглах чадвар эзэмшинэ.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

CDIO Syllabus Outcomes*

НҮТ- Стандарт 2

ҮА- Стандарт 2

2

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passage.