СУРГАЛТ / НИЙТЛЭГ 12 СТАНДАРТ / Program Evaluation

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд боловсролын сургалтын системдээ багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, суралцахуйн үр дүнг ......

Program Evaluation

Стандарт 12. Хөтөлбөрийн үнэлгээ
-------------------------------------------------------------------
CDIO-ийн 12 стандартын дагуу тухайн хөтөлбөрийг үнэлэх, үнэлгээний үр дүнд үндэслэн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах зорилгоор оюутан, багшлах бүрэлдэхүүн, бусад ажил олгогчидтой эргэх холбоог бий болгох систем.

Тодорхойлолт: Хөтөлбөрийн үнэлгээ гэдэг нь хөтөлбөрийн ерөнхий үнэ цэнийг харуулсан үзүүлэлт бөгөөд тухайн хөтөлбөр хэтийн зорилгодоо хүрэх явцад хэрхэн ахиц дэвшил гарч байгааг нотлон харуулна. CDIO хөтөлбөр нь 12 стандартын дагуу үнэлэгдсэн байх ёстой. Нийт хөтөлбөрийн үнэ цэнийг илэрхийлэх нотолгоо нь хичээлийн үнэлгээ, сургагч багшийн санаа бодол, элсэлчдийн болон төгсөлтийн ярилцлага, хөндлөнгөөс хийсэн үнэлгээний тайлан, мөн төгсөгчдийн болон ажил олгогчдын дагалдах судалгаа зэргээр бий болно. Эдгээр үнэлгээний үр дүнг сургагч багш, оюутан, хөтөлбөрийн удирдлага, төгсөгчид болон гол гол ажил олгогч талуудад тогтмол эргэж тайлагнаж байх ёстой. Ийм эргэх холбоо нь тухайн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах шийдвэр болон төлөвлөгөө гаргах үндэс суурь болно.
Үндэслэл: Хөтөлбөрийн үнэлгээний гүйцэтгэх гол үүрэг нь тухайн хөтөлбөр хэтийн зорилгодоо хүрснээр хэр үр нөлөөтэй, өгөөжтэй болохыг тодорхойлж өгнө. Хөтөлбөрийн үнэлгээний явцад цуглуулсан нотлох баримтууд нь тухайн хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах үндэс суурь байдлаар ашиглагдана. Жишээ нь: төгсөлтийн ярилцлагаар оюутнуудын дийлэнх нь сургалтын зарим үр дүнд хүрээгүй гэж үзэж байвал үүний гол учир шалтгааныг тогтоох, цаашид сайжруулах зорилгоор төлөвлөгөөг гарган ажиллаж болно. Үүнээс гадна олонхи хөндлөнгийн үнэлгээний болон магадлан итгэмжлэлийн байгууллагууд тухайн хөтөлбөрт хийсэн үнэлгээг шаарддаг бөгөөд CDIO хөтөлбөрийн үнэлгээг энэ зорилгоор ашиглаж болно.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

НҮТ- Стандарт 12

ҮА- Стандарт 12

ЦХТ- Стандарт 12

Түвшин
Шалгуур
5
Олон үүсгүүрээс, олон аргаар цуглуулсан хөтөлбөрийн үнэлгээний үр дүнгээр тухайн хөтөлбөрт системтэй, тасралтгүй сайжруулалт хийдэг.
4
Хөтөлбөрийн үнэлгээний аргуудыг бүх ажил олгогчид үр ашигтай хэрэглэдэг.
3
Оюутан, багшлах бүрэлдэхүүн, хөтөлбөрийн удирдагч, төгсөгч болон бусад ажил олгогч талуудаас мэдээлэл цуглуулах зорилгоор тухайн хөтөлбөрт хөтөлбөрийн үнэлгээний аргуудыг хэрэгжүүлсэн.
2
Хөтөлбөрийн үнэлгээний төлөвлөгөө байгаа.
1
Хөтөлбөрийн үнэлгээний хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үнэлгээний аргуудын жишиг тогтоох судалгаа хийгдэж байгаа.
0
Хөтөлбөрийн үнэлгээ хангалтгүй эсвэл доголддог.

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passage.