СУРГАЛТ / НИЙТЛЭГ 12 СТАНДАРТ / Enhancement of Faculty Teaching Competence

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд дээд боловсролын сургалтын системдээ багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих, суралцахуйн үр дүнг ......

Enhancement of Faculty Teaching Competence

Стандарт 10. Багшлах бүрэлдэхүүний заах арга зүйн чадамжийг сайжруулах
------------------------------------------------------------------
Идэвхитэй сургалтын арга ба оюутны суралцах үйл явцад хийсэн үнэлгээг ашиглан олон талт сургалтын арга туршлага бий болгох замаар багшлах бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагаа

Тодорхойлолт: CDIO хөтөлбөр нь олон талт сургалтын арга туршлага(стандарт 7), идэвхитэй суралцахуйн(стандарт 8) болон оюутны суралцах үйл явцын үнэлгээг (стандарт 11) тус тус ашиглан багшлах бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Багшлах бүрэлдэхүүнийг хөгжүүлэх орчин нөхцөл ба хамрах хүрээ нь тухайн сургууль болон хөтөлбөрөөс хамаарч өөрчлөгдөж болно. Тухайлбал багшлах бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд дараах хэлбэрүүд байж болно. Үүнд: багш нарыг их сургуулийн хэмжээнд болон гадна зохион байгуулагдаж байгаа багшийг хөгжүүлэх хөтөлбөрт хамруулах, багш нар шинэ санаа, шилдэг туршлагаа харилцан солилцох форум зохион байгуулах, багш нарын ажлын гүйцэтгэлийн үр дүнг хянах, мөн үр дүнтэй заах аргыг түгээн дэлгэрүүлэх зэрэг үйл ажиллагаа байж болно.
Үндэслэл: Хэрэв багшлах бүрэлдэхүүн нь CDIO-ийн стандарт 7, 8, 11-д тодорхойлсон шинэ аргыг замуудыг ашиглан сургалт явуулахаар төлөвлөж байгаа бол тэдэнд эдгээр чадамжаа сайжруулах, хөгжүүлэх боломжийг олгох хэрэгтэй. Олонхи их сургуульд багшлах бүрэлдэхүүнээ хөгжүүлэх хөтөлбөр, үйлчилгээнүүд байдаг бөгөөд энэ нь CDIO хөтөлбөр хэрэгжүүлж байгаа багшлах бүрэлдэхүүний хувьд хүсэн хүлээсэн ажлуудын нэг байх болно. Үүнээс гадна тухайн CDIO хөтөлбөр нь багшлах бүрэлдэхүүний заах, суралцах, үнэлэх аргыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа бол эдгээр чиглэлд багшлах бүрэлдэхүүнийг хөгжүүлэхэд хүрэлцэхүйц нөөц, боломжийг бүрдүүлсэн байх ёстой.

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД ДЭЭР ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ

НҮТ- Стандарт 10

ҮА- Стандарт 10

ЦХТ- Стандарт 10

Түвшин
Шалгуур
5
Багшлах бүрэлдэхүүний заах, суралцах, үнэлэх арга зүйн чадамжийг тогтмол үнэлж, шаардлагатай үед нь шинэчилдэг.
4
Багшлах бүрэлдэхүүн нь заах, суралцах, үнэлэх арга зүйн талаар хангалттай чадамжтайг харуулсан нотлох баримттай.
3
Заах, суралцах, үнэлгээний арга зүйн чадамжийг хөгжүүлэх үйл ажиллагаанд багш нарыг хамруулдаг.
2
Багш нарын заах, суралцах, үнэлгээний арга зүйн чадамжийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагааны системчилсэн төлөвлөгөөтэй.
1
Багшлах бүрэлдэхүүний заах арга зүйн чадамжийн жишиг тогтоох судалгаа, хэрэгцээний дүн шинжилгээ хийгдсэн.
0
Багшлах бүрэлдэхүүний заах арга зүйн чадамжийг сайжруулах ямар нэгэн хөтөлбөр, туршлага байхгүй.

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passage.
None